Нүүр хуудас Танд тустай Ухаантай хүн мартамхай байдаг нь тогтоогджээ

Ухаантай хүн мартамхай байдаг нь тогтоогджээ

313
0
martah
Ухаантай хүн мартамхай байдаг нь тогтоогджээ

Бид бүхэн юм хурдан мартаад байна гэж их санаа зовдог. Гэхдээ энэ нь тийм санаа зовохоор зүйл биш гэдгийг шинжлэх ухааны Neuron сэтгүүлийн шинэ судалгаагаар олж тогтоожээ.

“Мартах нь зүгээр л нэг энгийн зүйл биш, биднийг нь илүү ухаалаг болгодог” гэсэн нийтлэл CNN сайтад гарч байсан. Юу ч мартахгүй төгс гэмээр сайн ой санамжтай байх нь тархины маш сайн үйл ажиллагаатай холбоотой мэт санагддаг. Гэвч мартамхай байх нь яагаад ухаантай болоод байна гэдгийг гайхаж магадгүй.

Судлаачдын тайлбарлаж байгаагаар ой санамжийн үйл ажиллагаа яг юу чухал юу чухал биш гэдгийг оновчтой сонгон шийдэх байдаг. Бидний тархи илүү чухал зүйлд ач холбогдол өгөхийг эрмэлздэг гэхэд болно.

Өдөр тутмын агшин бүрийг дуудаж санахын оронд чухал шийдвэр гаргахад хэрэг болох, амьд байх болон амжилтад хүрэхэд туслах мэдээллийг санахыг илүүд үздэг ажээ.

Ингэснээр амархан юмыг мартана гэдэг нь шинэ нөхцөлд байдалд хурдан дасан зохицох болон өөрөөр сэтгэн бодох нөхцөлийг бүрдүүлэхэд тусалдаг.

Өөрөөр хэлбэл тархийг хэрэггүй мэдээллээс хурдан ангижруулж шинээр сэтгэн бодож, хурдан шийдвэр гаргахад туслах хоосон орон зай гаргаж өгдөг гэсэн үг юм гэж судлаачид тэмдэглэжээ.

Мартамхай байна гэдэг нь тархи дурсамжийг устгаж байгаа бус дараа нь илүү сайнаар сэтгэхэд бэлдэж байгаа хэрэг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here