Эмэгтэй хүн гэдэг сайхан бүхний хэмжүүр байхаар заяагдсан улс. Сэтгэлийн гоо сайхныг өөрийн үнэт зүйлсээр баяжуулж, гадаад үзэмждээ ч тэр хэмжээгээрээ анхаарах ёстой байдаг.
Орчин цагийн охин бүсгүйчүүдэд байх ёстой чадварын нэгд, өөрийн нүүрний хэлбэрт зохицсон “НҮҮР БУДАЛТ” хийх явдал юм.
Нүүрийнхээ өө сэвийг далдалж, давуу талаа тодотгон харуулах боломжийг НҮҮР БУДАЛТ олгодог. Ингээд өөрт зохицсон нүүр будалт хийж, өөрчлөлтийг харуулсан бүсгүйчүүдийн зургаас хүргэж байна.