Нүүр хуудас Танд тустай Хамгийн алдартай, завгүй хотын нэг Нью-Йорк…

Хамгийн алдартай, завгүй хотын нэг Нью-Йорк…

286
0
New_York city
Хамгийн алдартай, завгүй хотын нэг Нью-Йорк...

Өнөөгийн хамгийн алдартай, завгүй хотын нэг болох энэ хот хэрхэн энэ хэмжээнд хүрэв ээ?

Нью-Йоркт хамгийн анх суурьшсан иргэд хэн байв? Бизнесмен лав биш шүү. Delaware, Hudson голын дунд байдаг Lenape гэх газар загасчилж, газар тариалан эрхэлж, ан ав агнан амьдралаа залгуулдаг байсан Algonquin хүмүүсийн бүлэг байжээ.

Европууд энэ газар нутгийг нээж олсноор, 1624 онд хэсэг бүлэг голланд хүмүүс “Nutten” аралд ирж New Amsterdam бий болжээ.

Гэвч Peter Minuit-ийг худалдан авах хүртэл Manhattan-ы хэсэг газрыг худалдан авч New Amsterdam-ыг өргөжүүлсэн газар нутгийн захирагч Нью-Йорк хотын суурийг тавиагүй аж. 1760-аад оны үед Нью-Йоркийн иргэдийн тоо 18,000 давж, 1810 он гэхэд 202,589 хүн амтай болсон байлаа. Энэ тоо өнөөг хүртэл өссөөр 8 сая гаруй хүн энэ хотноо амьдрах болжээ.

~Хамгийн алдартай, завгүй хотын нэг Нью-Йорк…~

XVII зууны дунд үеэр англичууд New Amsterdam-ийг голландчуудаас булаан авч New York хэмээн нэрлэжээ. Ийнхүү голланд хүмүүсээс гадна Герман, Франц болон Англиасхүмүүс ихээр суурьших болж,тэдний зарц нар ч мөн амьдрах болов.

Британийн засгийн газраас америкчуудад тавьсан татварын тухай баримт бичиг нь иргэдийн дургүйцэл, эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд эсэргүүцэхдээ олон бизнес үйл ажиллагаагаа зогсоожээ. Гэхдээ энэ нөхцөл байдал тийм ч удаан үргэлжилсэнгүй. 1776 оны 8-р сар гэхэд Нью-Йорк хот Британийн мэдэлд бүрэн орсон бөгөөд тэдний цэргийн баазаар ашиглагдах болов.

1770-аад онд болсон Британи, Америкийн хоорондох асуудлаас болж үүссэн тогтворгүй байдлаас түргэн ангижирсны дараа Нью-Йорк хот улсынхаа хөвөнгийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэжээ. Өмнөд нутаг дахь тариаланчид түүхий эдээ Зүүн гол руу боловсруулахаар явуулаад буцаан авдаг байв.

Гэвч тээвэрлэлтийн зам тийм ч амар байсангүй. Ийнхүү 1817 онд Hudson голоос Erie нуур хүртэлх 584 км урт суваг шуудуу тавих ажил эхлэв. Энэхүү ажил 1825 онд дууссанаар Нью-Йорк хотыг худалдааны хот болгон хувиргажээ.

Нью-Йорк хотод амьдрах нь олон давуу талтай учраас хотын хүн ам өссөөр байлаа. 1811 онд “Commissioner’s Plan” нэртэй хот төлөвлөлтийн төсөл бий болж, хотод grid planning буюу сүлжээний төлөвлөлтийн систем хэрэгжүүлэх болов.

Хотын эмх цэгцтэй зохион байгуулалт, олон боломжууд цагаачдад шинэ хаалгыг нээн өгчээ. Ийнхүү олон хүн цугларсан нь шинэ ажлын байр олноор бий болгохоос гадна хотын соёлыг баяжуулав. Улмаар ХХ зууны эхэн үед өнөөгийн бидний мэдэх Нью-Йорк хот бий болжээ. Нью-Йорк хот олон асуудалтай тулгарч байсан ч өсөлт дэвшил, шинэчлэл рүү тэмүүлсээр байна.

Хотын эмх цэгцтэй зохион байгуулалт, олон боломжууд цагаачдад шинэ хаалгыг нээн өгчээ

 эх сурвалж: woovoo.com

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here