Нүүр хуудас Танд тустай Хонгор минь БАНЗАЛ өмсөх гэж байна уу…

Хонгор минь БАНЗАЛ өмсөх гэж байна уу…

377
0
banzal-omsoh-durem
Хонгор минь БАНЗАЛ өмсөх гэж байна уу...

Хувцас бурхан, бие чөтгөр хэмээдэг. Эмэгтэйчүүд бидэнд зөв сонгосон банзал шиг дүр төрхийг тодорхойлох хувцас гэж үгүй биз ээ.

Бид хэчнээн жинс болон өмд өмсөх дуртай байлаа ч банзал өмссөн эмэгтэй хүн өмд өмссөн эмэгтэйгээс илүү дур булаам харагддаг гэдгийг мэднэ.

Зохихгүй дотуур хувцас Таны дотуур хувцасны гоё ганган зураг чимэглэл нь банзлын цаанаас нэвт гэрэлтэн харагдах нь сайхан зүйл биш байж таарна. Мөн бас нэг том алдаа нь хатуу резинтэй, тэр нь ялгарч харагддаг байх явдал. Энэ бүхэн муухайгаас гадна бүдүүлэг, бохир харагдах билээ. Хамгийн зөв шийдэл бол оёогүй дотуур хувцас юм. Мөн өөрийн биеийн зөв хэлбэрээ харуулахыг хүссэн хүнд бие барьсан дотуур хувцас илүү дээр билээ.

Бусад хувцас хэрэглэл буруу сонгох (дээд хэсгээр) Богинохон харц булаам банзал дээр битүү захтай цамц өмсөх гэх мэт. Хэрвээ банзал нь сул бол, эсвэл том хуниастай, өргөн бол, ялангуяа балетийн загварын банзал өмссөн бол дээд хэсэг энгийн байх хэрэгтэй. (гутал болон гоёл чимэглэлдээ гол анхаарлаа хандуулна) Харин бие барьсан харандаа-банзал нь бүх л төрлийн хувцастай сайхан зохицдог билээ.

Хамгийн их дэлгэрсэн алдаа бол банзлаа тохирсон гуталтай хослуулж чадахгүй байх явдал Хүнд, нягт ноосон банзал дээр хөнгөн гутал өмсөх юм уу, хөнгөн нимгэн банзал өмсөөд урт түрийт гутал өмсөх нь ядаж л хачин харагдана тийм үү? Мөн банзлын урт, гутал хоёр тохирч байх ёстой. Бас нэг чухал зүйл нь колготк буюу “шилэн трико” юм. Харыг зөвхөн хар гуталтай бол биеийн өнгөтэй нь мөн адил өнгөтэй байх гэх мэт. Цайвар банзал өмсөн бол хар “шилэн трико” өмсөхгүй.

Банзлын урт биеийн өндөртэй зохицохгүй байх 1,65 м-ээс доош өндөртэй бүсгүйчүүдэд өвдөгнөөс дээш гарсан банзал өмсөх нь хөлийг нь бүдүүн богино харагдахаас хамгаална. Өндөр махлагдуу бүсгүйчүүдэд өвдөгнөөс доош урттай банзал зохихгүй ба таныг илүү махлаг харагдуулдаг байна.

Муу материалаар хийсэн банзал нь хамгийн сайхан бүсгүйг ч инээдтэй харагдуулдаг. Тиймээс бүсгүйчүүд минь гэрэлтсэн, муу материалаар хийсэн банзал битгий өмсөөрэй. Банзлын материал нь нягт, аль болох натурал байх нь зөв бөгөөд цахилгаанждаггүй, наалддаггүй байх ёстой.

Банзалд тохирохгүй материал болон орчин нөхцөлтэй таараагүй банзал. Танд мини-банзал маш их зохидог байлаа ч ажил дээрээ ийм банзалтай байх нь зохимжгүй юм. Мөн харандаа-банзал нь наран шарлагын газар бас эвгүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here