Нүүр хуудас Танд тустай Хэт халуун усанд орох нь ядрааж, сульдаадаг…

Хэт халуун усанд орох нь ядрааж, сульдаадаг…

841
0
hot_bath
Хэт халуун усанд орох нь ядрааж, сульдаадаг...
~Хэт халуун усанд орох нь ядрааж, сульдаадаг…~

Шүршүүрт орох гэдэг нь бид зөвхөн өөртөө цаг гаргаж буй мөч бөгөөд энэ үедээ усанд ороод өнгөрөх бус бие махбодио сэргээж, стрессээ тайлах, өөрийн гоо сайхандаа анхаарч буй цогц үйлдэл юм.

Тиймээс энэ хоромхон мөчийг өөртөө зориулахад тань туслах зөвлөмжийг хүргэж байна.

Эрүүл толигор арьстай болохын тулд – Та усанд орохын өмнө биеэ бүхэлд нь сойзоор эсвэл бие угаагчаар сайн үрээрэй. Ингэснээр арьсны хуурай, үхсэн эд унаж, чийг арьсны гүнд нэвтрэх болно.

Түүнээс гадна цусны эргэлт сайжирч, арсанд хүчилтөрөгч ба тэжээллэг бодисууд сайн шингэж, арьс ягаан өнгөтэй болох ба энэ нь арьс эрүүл болсоны дохио юм. Гэхдээ эмзэг арьстай экземтэй хүнд энэ арга таарахгүй болно.

Эрүүл мэндээ бодох цаг – Та 37-38 хэмээс дээш усанд орвол халуун ус таныг ядрааж, сульдаана. Мөн хоол идсэнээс хойш хоёр цагийн дараа болон хоол идэхээс өмнө усанд орох нь зүйтэй. Биеийн эрүүл мэнд хэдий сайн байгаа ч 20-25 минут усанд орж байгаарай. Үүнээс их хугацаагаар усанд орвол зүрх ачаалалд орно.

Булбарай, зөөлөн арьстай болохыг хүсвэл – Усанд орсоны дараа алчуураар биеэ үрж, арчиж болохгүй, тэгвэл бүх үр дүн нь алга болно. Иймээс зөвхөн маш үслэг алчуураар усыг шингээж авна. Арьс үл ялиг чийглэг байх ёстой. Туршлагатай гоо засалчид өдөрт хоёр удаа биед чийгшүүлэх тос түрхэх ёстой гэж үздэг. Ялангуяа усанд орсны дараа арьсаа яльгүй чийгтэй байгаа үед сүүний лосьон сайн түрхэх хэрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here