Нүүр хуудас Танд тустай Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?

Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?

535
0
hyatad-ulsiiin-zagsiin-gazriin-tetgeleg-2019
Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн дагуу 2019 оны хичээлийн жилд нийт 252 иргэнийг бакалавр, магистр, докторын сургалтад суралцуулна.

НЭГ. Тавигдах шаардлага

  • 1. БНХАУ-н харьяат иргэн биш, биеийн байдал эрүүл;
  • 2. Боловсролын түвшин ба насанд тавигдах шаардлага:
  • Бакалаврын түвшинд суралцах бол бүрэн дунд боловсролтой, Голч дүн 3.0 оос дээш, 25 хүртэлх насны;

Цахим өргөдөл

  • Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврт суралцах бол холбогдох математикийн суурь мэдлэг эзэмшсэн байх;
  • Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцах бол холбогдох математик, физик болон химийн суурь мэдлэг эзэмшсэн байх; Анагаах ухааны чиглэлээр суралцах бол холбогдох математик, физик, хими ба биологийн суурь мэдлэг эзэмшсэн байх шаардлагатай;
  • Магистрантурт суралцах бол бакалаврын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 35 хүртэлх насны;
  • Докторантурт суралцах бол магистрын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 40 хүртэлх насны;
  • Хятад хэлний зохих түвшний эсхүл англи хэлний дээд түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

ХОЁР. Бүртгэл

Бүртгэл 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2 дугаар сарын 22-ны өдрийн 12.00 цаг хүртэл цахимаар явагдана.

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусхаас өмнө Бүртгүүлсэн мартериалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг 14.00-17.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.

Эдгээр материалыг цахим бүртгэлийн системд байршуулна.

  • Иргэний үнэмлэх
  • Гадаад паспорт
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралт;
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалавр, магистрын диплом;
  • HSK, IELTS болон TOEFL-ын дүнгийн хуудастай бол хавсаргана уу;
  • l Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;

Дээр дурдсан материалуудыг үнэн зөвөөр байршуулах шаардлагатай бөгөөд ярилцлагын үеэр бичиг баримтын эх хувийг шалгах тул хуурамчаар үйлдсэн тохиолдолд шалгалтын эрхийг хасна.

Онлайн бүртгэлийн баталгаажуулалтыг 2019 оны 2 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд ШУТИС-ын ТӨВ БАЙРНЫ 324 ТООТОД явагдана.

Зөвхөн онлайн бүртгэлд хамрагдсан иргэд онлайн бүртгэлд бүртгүүлсэн материалыг эх хувиар нь авч ирнэ бүртгэлийн хураамж 10000 төгрөг,

Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 14.00-17.00 цагын хооронд 51-267131, 11-321974 утсаар лавлах боломжтой юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here