Хүсэн хүлээсэн урин цаг ирж, гоёлын даашинз, өндөр өсгийтөөрөө гангарах цаг ирлээ. Энэ үед арьс толигор, булбарай зөөлөн байх хэрэгтэй.
Тиймээс энэ удаа заавал гоо сайханд оролгүй гэрийн нөхцөлд биеийнхээ арьсыг гарын доорх материалаар хэрхэн гуужуулагч скраб хийж болох энгийн аргуудаас хүргэж байна. Туршаад үзээрэй.
ХҮНСНИЙ ДАВС (ДАЛАЙН ДАВС) + БИЕИЙН ТОС
Хэр их скраб бэлтгэхээсээ хамаарч давснаасаа шилэн аяганд таслан авч, мөн хэмжээний биеийн тос дээр нь нэмж хутгаад л боллоо. Халуун бүлээн ваннтай усанд хэсэг сууж арьсаа зөөлрүүлсний дараа арьс бүрэн хатаагүй чийгтэй байх үед энэхүү скрабаар арьсаа гуужуулаарай.
ЭЛСЭН ЧИХЭР + ОЛИВЫН ТОС + ВАНИЛЬ
Элсэн чихэрнийхээ хэмжээтэй адил оливын тосыг хийн, дээр нь нэг цайны халбага ванилын ханд нэмээд хутгана. Ингээд л скраб бэлэн боллоо.
ДАВС + ЭЛСЭН ЧИХЭР + НИМБЭГ + ЧИДУН ЖИМСНИЙ ТОС
Хагас аяга элсэн чихэр болон давс, 2 халбага чидун жимсний тос, 2 халбага нимбэгний шүүсээ холиод 2-3 минут тавина. Үүгээрээ арьсаа сайтар гуужуулан, дараа нь бүлээн усаар угааж, таны хүссэн хэмжээнд арьс тань толигор зөөлөн болсон байх болно.
ГАДИЛ + ЭЛСЭН ЧИХЭР
Гадил жимсээ сайтар нухаад, элсэн чихэр, ваниль нунтгаа хольж хутгаад өнгө нь бор болж эхлэх үед биеийнхээ арьсыг сайтар үрж гуужуулна.
Гэрийн нөхцөлд бэлтгэх боломжтой спанууд:
ЗӨГИЙН БАЛ+ ОЛИВ: Арьс чийгшүүлэгч
ЗӨГИЙН БАЛ+ БОР ЭЛСЭН ЧИХЭР: Нүүр болон биеийн гуужуулагч
ӨНДӨГНИЙ ШАР+НИМБЭГНИЙ ШҮҮС: Арьсны улаалтын эсрэг хэрэглэхэд тохиромжтой.