Нүүр хуудас Танд тустай Хүүхэд бүр заавал ВИТАМИН хэрэглэх ёстой гэж үү…

Хүүхэд бүр заавал ВИТАМИН хэрэглэх ёстой гэж үү…

403
0
huuhed ba vitamin
Бага насны хүүхдийн Витамины хэрэглээ
~Хүүхэд бүр заавал ВИТАМИН хэрэглэх ёстой гэж үү…~

Хүүхэд, багачууд маань хоол хүнснээсээ хэрэгцээт амин дэмээ олж авч хараахан чадахгүй байна. Тухайлбал, нийтлэг амин дэмүүд нь загас болон тахианы маханд их хэмжээгээр агуулагддаг хэдий ч үүнийг хөдөө, орон нутагт амьдарч буй хүүхэд, багачууд тэр бүр идээд байж чаддаггүй.

Харин амин дэмээр баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээ зэргийг хотын хүүхдүүд байнга идэж чаддаггүй. Тиймээс хаана амьдарч байгаагаасаа шалтгаалан аль ч газар амин дэмийн дутагдал байдаг.

Тухайн витамин дутагдлын шинж тэмдэг хүүхдэд илэрсэн тохиолдолд л үүнийг хэрэглэнэ үү гэхээс биш, миний хүүхдэд амин дэм дутагдаж байгаа гэж дур мэдэн өгч болохгүй. Зарим ээжүүд бүр хүүхэддээ витамин өгч эхэлчхээд хааяа мартчихдаг. Тэгээд санасан үедээ л гаргаж өгдөг дүр төрх их байдаг.

Хэрвээ үнэхээр витамин хүүхдэд хэрэгтэй байгаад, яг өгөхөөр болсон бол тодорхой тунгаар, тодорхой графикийн дагуу тогтмол өгөөд дуусгах хэрэгтэй. Тэгэхгүй бол өгч буй витамин нь хүүхдэд тань үр өгөөжөө өгөхгүй, цаашлаад эдийн засагт ч гэсэн алдагдалтай гэдгийг ойлгох хэрэгтэй.

Зарим ээжүүд хүүхэддээ дур мэдэн А болон Д, мөн А болон Е витаминыг зэрэг өгчихдөг. Гэтэл энэ хоёр нь хоорондоо нэг нэгнийхээ үйлчлэлийг дарангуйлдаг витаминууд учраас зэрэг өгсөн тохиолдолд ямар ч үйлчлэл үзүүлэхгүй. Тухайлбал, Д илүүдвэл А амин дэм өгч, харин А илүүдвэл Д өгч үйлчлэлийг нь саармагжуулдаг гэсэн үг.

Ээжүүдийн бодол: “Зуны улиралд хүүхдэд Д амин дэм өгдөггүй”…

Сүүлийн жилүүдэд Д амин дэмийн дутагдлаас олон өвчин үүсдэг юм байна гэдгийг олж тогтоон, улмаар ДЭМБ-аас эхлээд олон судалгааны байгууллагууд уг амин дэмийн талаар эрчимтэй судалгаа хийсээр байна.

Том хүний астма, хүүхдийн шуугиант амьсгал, бөөрний дутагдал, чихрийн шижин, зүрхний дутагдал гэх мэт өвчнүүд Д амин дэмийн дутагдалтай салшгүй холбоотой юм байна гэдгийг дэлхий нийт судлаад, олж тогтоосон байна. Д дутагдлаа гээд дур мэдэн өгөхгүй ба эмчийн заавраар урьдчилан сэргийлэх тунгаар хүүхдэд өгдөг.

Түүнчлэн манай ээжүүд “Манай хүүхэд америкт байхдаа ийм тунгаар уудаг байсан”, “Японд амьдарч байхад тэндэхийн эмч нь ийм хэмжээгээр өгөх ёстой гэсэн” … гэх зэрэг бусдын амнаас сонссоноо зөв гэж андууран, хүүхэддээ яг тэр үгээр нь өгчихдөг буруу хандлагатай.

Гэтэл ДЭМБ тухайн улсын хүн амын амьдралын хэв маяг, идэж буй хоол хүнс, орчин нөхцөл зэргийг нь судалж үзээд, уг витаминыг аль улсад ямар хэмжээ тунгаар өгөх ёстойг тодорхой заасан байдаг.

Мөн тухайн оронд нарны тусгал ямар байгаагаас шалтгаалан Д амин дэмийг хэрэглэх тун харилцан адилгүй байдаг. Тухайлбал, африкт уг витамины хэрэглээ бага байхад өндөрлөг манай улсад их байдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here