Нүүр хуудас Танд тустай Шинэ жил хаяанд ирлээ, дэрвэгэр сормуусаар гоёх уу…

Шинэ жил хаяанд ирлээ, дэрвэгэр сормуусаар гоёх уу…

234
0
urt sormuus
Шинэ жил хаяанд ирлээ, дэрвэгэр сормуусаар гоёх уу...

Та өөрийн сормуусанд тохирох будгаа сонгож мэдэх үү? Тэгвэл танд хэрхэн сормуусны будгаа зөв сонгох талаар зөвлөгөөг хүргэж байна.

Сормуусны будгийн багс нь резинэн, саман. сойтгон гэх мэт олон янзын сонголттой байдаг. Будагны бүтэц, найрлагаасаа илүү сормуусыг өтгөн, шингэн, урт богино харагдахад нөлөөлдөг чухал зүйл бол сормуусны будгийн багс юм.

Мөн таны хэрхэн будгаа түрхэж байгаагаас шалтгаалж сормуус өтгөн, дэрвэгэр харагдах эсэх нь шийдэгддэг байна.

1.Урт, бүдүүн, дүүрэн, шигүү үстэй багс нь сормуусны будаг түрхэхэд таны сормуусыг өтгөрүүлж уртасгаж өгдөг. Яагаад гэвэл энэ төрлийн багс нь сормуусны ширхэг бүрт сормуусны будгийг хүргэж чаддаг байна.

2. Богино, шигүү үстэй багс бол өөрийн тань сормуусны ширхэг бүрийг угаас нь үзүүр хүртэл бүтээгдэхүүнээрээ нимгэн бүрхэх бололцоотой учраас сормуусыг илүү тодотгож харагдуулна.

3. Дээд хэсгээрээ нарийн дунд хэсэгтээ эсвэл төгсгөлдөө өргөжсөн хэлбэртэй бол (эсвэл нарийсаж бүдүүрээд , нарийссан Америк хөл бөмбөг шиг хэлбэртэй байж болно) сормуусыг тодотгож, өтгөрүүлж мөн уртасгаж өгдөг. Ийм төрлийн багс нь урд хэсгээрээ нарийн байдаг нь танд хүрэхэд хэцүү чимхлүүр хэсэгт хүрч харин голын бүдүүн, урт хэсэг нь уртасгаж, өтгөрүүлж өгдөг байна.

Та өөрийн сормуусанд тохирох будгаа сонгож мэдэх үү?

4. Өргөн зайтай резинэн үстэй багс нь сормуусны үсийг тодотгон салгаж, бүтээгдэхүүнийг сормуусны үс бүрт нэгэн жигд нимгэн тарааж түрхэх боломжийг олгодог.

5.Харин үсны сам шиг хэлбэртэй багсаар сормуусыг тодотгон үсийг ширхэг бүрээр салгах боломжтой. Энэ төрлийн хэлбэртэй багс нь сормуусанд бүтээгдэхүүнийг нимгэн тарааж сормуусыг хооронд нь наалдуулж бөөгнөрүүлэхгүйгээр салгаж самнаж өгөх зориулалттай байдаг байна.

За одоо та өөрийнхөө хэрэглэдэг сормуусны будгийг хараад танд тохирох зөв сонголт мөн эсэхийг шалгаарай. Мөн энэхүү зөвлөмжийг сормуусны будаг худалдан авалтдаа мөн анхаарч байгаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here