Монгол дахь Нагояа их сургуулийн лабораторид “Бид ямар агаар амьсгалдаг талаар” мэдэхийн тулд автомашины салон дахь агаар шүүгчийг шинжилгээнд өгчээ.

Салоны агаар шүүгч бохирдлыг хэрхэн шүүсэн талаар шалгаж үзэхийн тулд Баян хошуу дүүрэгт амьдардаг нэгэн жолоочийн Prius 30 машинд 1 сарын хугацаанд /18.01.11-18.02.11 хүртэл/ суурилуулан дахин шинжилж үзэхэд дараах бодисууд ОНЦ ИХ ХЭМЖЭЭГЭЭР шүүгдэж илэрсэн байна. Тодруулбал:
–Алюми́ний Al 6.3% – Нярай хүүхдийн мэдрэлийн бойжилтод хортой, оюун ухааны өсөлтөд харшилдаг.
–Силикон Si 20.5% – уушгины болон голтчдын хавдар үүсгэдэг.
–Хлорид Cl 28.6% – Төв мэдрэлийн систем болон элгийг хордуулна.
–Төмөр Fe 15.6% – Нойр булчирхай, элэг, дэлүүний өвчин үүсгэнэ.

Хэрвээ бид салон шүүр хэрэглэдэггүй, сольдоггүй бол энэ тортгууд бидний уушгинд байсаар байдаг байна. Тиймээс автомашиныхаа агаар шүүгчийг тогтмол сольж хэрэглэх шаардлагатай гэдгийг харуулж байгаа юм.