Манай улсад энэхүү баярыг сүүлийн жилүүдэд өргөн хүрээнд тэмдэглэх болсон билээ. Залуус ч идэвхтэй оролцож, хүүхэд багачуудын сонирхлыг ихэд татдаг болжээ.
Энэ үгний утгыг мэдэхгүй атлаа тэмдэглэх сонирхолтой залуус олон байдаг нь нууц биш юм.
“Halloween” буюу “All Hallow even” гэдэг нь бүх зүйлийг сайн сайхан байлгах, билгэшээх үдэш гэсэн утгатай. Шашин талаас зарим хүмүүс “Тахилын өдөр” ч гэж тайлбарладаг юм билээ.
Нутаг нутгийн ойлголтоор өөр утга агуулдаг байх жишээтэй. Манай улсад бол “Хүн айлгах үдэш” гэсэн ойлголттой байна. Тухай өдөр нүүрээ өөрийн хүссэнээр хувиргахад санаа өгөх үүднээс дараах зургаас хүргэж байна.