Нүүр хуудас Улс төр АН ЖДҮ-ээс зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэхийг хүслээ

АН ЖДҮ-ээс зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэхийг хүслээ

75
0
ardchilsan-nam
УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2019-03-07/

УИХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд тус асуудлыг оруулах эрхзүйн боломж УИХ-ын даргад байгаа учраас жагсаалтад оруулах боломжтойг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлсэн юм. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс үүнтэй холбоотойгоор мэдэгдэл гаргав.

Мэдэгдэлд,

Ардчилсан нам нь төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн зарсан наймаа, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хулгай, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлал болон 51 хувийг эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүд барьцаанд тавьсан гэх мэт гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрийг шударга шүүхээр шүүлгэн хариуцлага тооцуулах талд баттай зогсож байгаагаа энэхүү мэдэгдлээрээ дахин нотолж байна.

64 суудалтай эрх баригчид шил дараалан гарч байгаа нийгмийг цочроосон асуудлуудаа шийдвэрлэхэд хүч хүрэхгүй, “шүдгүй” гэдгээр асуудлаас зайлсхийхийн оронд шударга ёсоо тогтоох хангалттай боломж байгааг дахин сануулахын хамт “Ардчилсан нам ажил хийлгэхгүй байна” гэх үлгэрээ нэн даруй зогсоож сонгуулиар ард түмэнд амалсан амлалтаа биелүүлж ажлаа хийхийг шаардаж байна.

Ардчилсан нам хууль бус ямар ч үйлдэлтэй эвлэрэхгүй, гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй. Гэхдээ Ардчилсан намын жирийн гишүүд хорссон популистуудын зодуур биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Ардчилсан нам 1990 оны Ардчилсан хувьсгалыг амжилттай хийж, 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлуулсан улс төрийн хүчний хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, 3 дахь хөрш гэсэн нийгмийн суурь үнэт зүйлээ хамгаалах талд хатуу зогсох болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here