Ардчилсан намын VII Их хурал хоёрдугаар сарын 12-нд болно. Энэ хуралдаанаар шинээр сонгогдсон намын дарга С.Эрдэнийг батламжилж, намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх юм. Тус намын VI их хурлаар намын даргыг сунгаагаар сонгохоор болж, таван нэр дэвшигч өрсөлдсөн билээ. Намын даргад хамгийн олон санал авсанаар УИХ дахь АН-ын дарга С.Эрдэнэ сонгогдож байна.
Мөн VII их хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах, намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулна. Намын үндсэн дүрмийн шинэчлэлээр намын дарга болон намын удирдлагууд намаа сонгуульд ялагдуулбал огцордог, аймаг, дүүргийн намын хорооны дарга нар УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байх зэрэг өөрчлөлтүүдийг оруулахаар бэлтгэж байгаа юм байна.