-Та сая МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхтэй уулзлаа. Уулзалтаар юу ярилцав?
-Засгийн газрыг огцруулах асуудлаар ярилцсан нь үнэн. Би МАН-ын хоёр бүлгийн байр суурийг хоёуланг нь дэмжихгүй байгаа. Эд нар ямар байдлаар ажиллаж байгааг Монголын ард түмэн харж байна. Би шинэ Засгийн газар бүрдсэн ч дэмжихгүй, хөндлөн хэвтэнэ. Ээлжлэн энэ 65-ын бүлгийнхэн хоол идлээ. Эд нарыг би дэмжихгүй гэдгээ хэллээ. МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх надад баахан гарын үсэг үзүүллээ. Би зурахгүй гээд гаргалаа.
-Та яагаад чуулганы хуралдаандаа суухгүй байгаа юм бэ?
-Би өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улс орон, ард түмэн чинь дэлбэрлээ гэж өчнөөн хэлж байсан. Тэр үед намайг хэн ч сонсоогүй. Одоо эд нар хэрэлдээд булайгаа дэлгэж л байг. Би бол ганцхан кноптой, бие даагч гишүүн.
-Та Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжиж кноп дарах уу?
-Шунал ихэдвэл шулам болно. Шударга ихэдвэл хэнхэг болно. Ямар кноп дарах миний эрхийн асуудал.
-Та ЖДҮХС-гийн зээл тойрсон асуудлыг хэрхэн харж байна вэ?
-Ер нь энэ хулгайч нар зодолдох тусам Монголын ард түмэнд ашигтай. Цаашдаа ч муу хүмүүс төрд орж ирэхгүй.
-Та тодорхой хариулт өгөхгүй байгаа нь ямар нэг байдлаар тохироонд орох гээд хүлээж байна гэсэн хардлага төрүүллээ?
-Надад ямар нэг байдлаар амлалт өгсөн, би тохироонд орсон зүйл байхгүй. Намайг тойроод л гүйгээд байна. Надад энэ улс төрчид чинь гэнэт их хайртай болчихлоо.
эх сурвалж: medee.mn
Haha Khurelsuhee l dagaj uzeerei