Нүүр хуудас Улс төр Г.Тэмүүлэн: Оюутолгойн экс гадаад захирал Уул уурхайн сайдад зөвлөөд явж байна!

Г.Тэмүүлэн: Оюутолгойн экс гадаад захирал Уул уурхайн сайдад зөвлөөд явж байна!

173
1
temuulen
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гишүүний хэлсэн үгийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн,

Өнөөдрийн хуралд бид бүхний санал бодлыг сонсож, төрийн бодлогыг тодорхойлоход анхаарах ёстой Уул уурхайн сайд, тус яамны хүмүүс оролцоогүй нь учир дутагдалтай байна. Монгол Улсын төрийн бодлого гадаад улсаас хамаатай болчихсон шүү хэмээн гаднын хүмүүс бидэнд сануулж байгаа. Уул уурхайн яамнаас өнгөрсөн сарын 1-нд Уул уурхайн сайдын 79 дүгээр тушаалаар Монгол Улсын хөрөнгө оруулалтыг сайжруулах зөвлөлийн хэсэг байгуулсан.

Тус зөвлөлийн даргаар Оюутолгой компанид 2009-2013 оны хооронд ажиллаж байсан Камерон МакРей гэх гадаад хүнийг томилсон. Иргэдийн шүүмжлээд буй Оюутолгой далд уурхайн гэрээ хэлэлцээрийг бидэнтэй хийж, манай улсын эсрэг байр суурьтай байсан хүн Монгол Улсын сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад харамсаж байна.

Манай улс гаднын хүнээр төрийн бодлого, шийдвэрийн тухайд заавар автлаа доройтоогүй. Монгол төрийн бодлого, шийдвэрийг бид өөрсдөө тодорхойлж, үргэлжлүүлж байх ёстой. Хүний нөөц, боловсон хүчний бодлого, төрийн бодлогыг тодорхойлоход анхаарах хэрэгтэй байна.

Өнгөрсөн жил Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын асуудлын талаар хэлэлцэж байхад Хойд Америкийн бизнесийн зөвлөлийн даргаас татварын хуульд оруулах өөрчлөлтийн тухай шаардлагыг Камерон МакРей бидэнд хэлсэн. Арван жилийн турш хөрөнгө оруулагчдын бидэнд тавьж буй асуудал бол татварын хөнгөлөлт, хүүгийн зардал, үнэ шилжүүлэх асуудал, удирдлагын зардал, элэгдэл хорогдолтой холбоотой асуудлууд байдаг.

Эдгээр асуудлуудын талаар бидэнд шаардлага хүргүүлж, татварын хуульд өөрчлөлт оруулах хүсэлт өгч байсан хүн Уул уурхайн яамны бодлогыг тодорхойлж байна. Энэ асуудлаар хэлэлцэх ёстой. Өнгөрсөн сарын 2-нд Рио Тинто группийн захирал Арнолд Суарат нь гэрээний нэг ч цэг, таслалыг өөрчлөхгүй гэж мэдэгдсэн ч бид хэлэлцээр хийхийн төлөө зорьж ажиллах ёстой. Энэ төсөл 60-100 жил үргэлжилж магадгүй учраас бид Рио Тинто бидний саналыг бодолцох хэрэгтэй юм” гэжээ.

1 сэтгэгдэл

  1. энэ мэтийн гадны луйварчдыг зөвлөхөөр ажиллуулж байдаг яасан төр засаг вэ. хөөж гаргаач…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here