Нүүр хуудас Улс төр Евроазийн эдийн засгийн холбоо Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны бүс байгуулна.

Евроазийн эдийн засгийн холбоо Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны бүс байгуулна.

271
0

ОХУ-ын Байгаль Орчны сайд Сергей Донской Дорнын эдийн засгийн форумын үеэр Евразийн эдийн засгийн холбоо (EAEU) болон Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээрийг 2018 онд хийх болсон талаар мэдэгдлээ.

Тэрбээр Орос-Монголын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссыг удирддаг бөгөөд манай улсад хэдэнтээ айлчилж байсан билээ. “Чөлөөт худалдааны бүс байгуулах ажлыг ирэх жилд эхэлнэ  гэж төлөвлөж байна. Хил дамнасан худалдаа нь эдийн засгийн харилцааг хөгжүүлэх гол чиглэлүүдийн нэг байна” гэдгийг Сергей Донской онцолжээ.

Хэдхэн хоногийн өмнө Унгарын Будапешт хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд эерэг үзүүлэлт гарч байгаа тухай сайн мэдээг дуулгасан билээ. Үүнээс хойш удалгүй Дорнын эдийн засгийн форумын үеэр хоёр Ерөнхийлөгч дахин уулзаад байгаа.

2016 онд 418 мянган Монгол Улсын иргэн Буриадад жуулчилсан нь 2015 онтой харьцуулахад 2.2 дахин их үзүүлэлт юм. Түүнчлэн Буриад улсын Эдийн засгийн сайд Зандра Сангадиев 2014 оны 11 сард Орос-Монголын хооронд визгүй зорчих журмыг хэрэгжүүлж эхэлсэн нь эдийн засгийн интеграцийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн тухай  мөн дурджээ.

Түүний хэлж буйгаар, 2016 онд 418 мянган Монгол Улсын иргэн Буриадад жуулчилсан нь 2015 онтой харьцуулахад 2.2 дахин их үзүүлэлт юм. Буриад болон Монгол Улсын гадаад худалдааны  эргэлт жил бүр 30 сая доллараас давж байна. Бүгд Найрамдах Буриад улсын Эдийн засгийн яамны мэдээлснээр, өнгөрсөн онд экспорт нь 26 сая ам.доллар байсан бол импорт 6 сая орчим ам.долларт хүрчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here