ЖДҮХС-аас зээл авсан Засгийн газрын хэд, хэдэн сайдыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Одоогоор ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг шалгаж байгаа.
Тэгвэл түүнтэй хамт ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Эмийн үйлдвэр” ХХК-иар 1.2 тэрбум, “Асрал хайрхан” ХХК-иар 1.7 тэрбум, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хантай хайрхан” компаниар тэрбум төгрөг, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Мон лайвс” ХХК-иар 490 сая төгрөг, “Хаганат” ХХК-иар 195 сая төгрөг, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Нарлаг хараа” ХХК-иар 750 сая төгрөг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Бээвэр” ХХК-иар 300 сая төгрөг, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-иар 500 сая төгрөг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Баян таван тэс” ХХК-иар 250 сая “Баруун загвар” ХХК-иар 160 сая төгрөг, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат “Хархираан хөгжил”, “Булган буудайн түрүү” ХХК-иараа 600 сая төгрөгийг ЖДҮХС-аас авсан гэх баримтыг үнэн эсэхийг АТГ-аас шалгаж эхэлжээ.
АТГ-аас уг хэргийн мөрөөр томоохон мөрдөн шалгах ажиллагаа хийж байна гэж мэдэгдлээ. Хамгийн гол нь дээрх компанид сайд нартай хэрхэн холбогдож буйг нарийн шалгаж тогтоох аж.
Эх сурвалж: medee.mn