Нүүр хуудас Улс төр Зээл авсан сайд нарт хариуцлага тооцохгүй бол Ч.Улааныг дэмжихгүй гэв

Зээл авсан сайд нарт хариуцлага тооцохгүй бол Ч.Улааныг дэмжихгүй гэв

59
0
erdenebat.
Зээл авсан сайд нарт хариуцлага тооцохгүй бол Ч.Улааныг дэмжихгүй гэв

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн 2019 оны төсөвт тавьсан хориг болон Засгийн газраас оруулсан ХХААХҮ-ийн сайдын томилгооны асуудлыг хэлэлцэж байна.

УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын оруулж ирсэн ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцээд, эхлээд Засгаас газар ЖДҮХС-аас хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан зээл авсан сайд нартаа хариуцлага тооцох ёстой гэж үзсэн байна. Хариуцлага тооцохгүй бол Ч.Улааныг ХХААҮ-ийн сайдад дэмжих боломжгүй гэж үзжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ,

У.Хүрэлсүхийн Засгийн газарт долоон удаа огцруулах, хариуцлага тооцох шаардлага хүргүүлсэн. Хэрвээ УИХ-д Засгийн газрыг огцруулах асуудал орж ирвэл АН-ын бүлэг дэмжинэ. ЖДҮХС-аас зээл авсан хоёр сайддаа хариуцлага тооцохгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийг дэмжих боломжгүй” гэлээ.

Мөн Ерөнхийлөгчийн 2019 оны төсөвт тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж АН-ын бүлэг үзсэн байна. Д.Эрдэнэбат хэлэхдээ

Хориг хэлцэх үед төсвийн зарлагыг хангалттай хэмжээнд бууруулах боломжтой бөгөөд хөдөө аж ахуйн бодит үйлдвэрлэлийг дэмжихэд төсөв зарцуулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн бүх сангуудын эргэн харах хэрэгтэй. ЖДҮ-д тавигдсан мөнгийг буцаан татах, зураг төсөвгүй барилгуудыг татах ёстой гэж үзэж байна. Өмнөх оны төсөв дээр ажиллаж байсан ажлын хэсгийг дахин ажиллуулна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here