Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 13:00 цагт болно. Тус хуралдаанаар Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт батлах тухай болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэх юм.
Мөн “Эдийн засгийн сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, 2017 онд иргэдээс төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл сонсоно.
| № | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН |
| 1. | Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт батлах тухай | Г.Занданшатар |
| 2. | УИХ-ын дарга олон улсын чуулганы хуралдаанд оролцож, айлчлал хийсэн дүнгийн тухай | Д.Цогтбаатар |
| 3. | “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн талаар авах арга хэмжээний тухай* | Ж.Бат-Эрдэнэ |
| 4. | Багануур, Шивээ-Овоо хувьцаат компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай* | Ц.Даваасүрэн
Д.Сумъяабазар |
| 5. | Бусад асуудал* | У.Хүрэлсүх |
| ТАНИЛЦУУЛАХ АСУУДАЛ | ||
| 6. | Засгийн газар хоорондын комиссын хуралдааны талаар | Ө.Энхтүвшин |
| 7. | Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймгуудад ажилласан талаар | Г.Занданшатар |
| 8. | 2017 онд иргэдээс Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д ирүүлсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн тайлан | Г.Занданшатар |
| 9. | 2017 онд иргэдээс төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар | Г.Занданшатар |
| 10. | “Эдийн засгийн сэргээх хөтөлбөр”-йн хэрэгжилтийн явцын талаар | Г.Занданшатар |
| 11. | Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар* | Г.Занданшатар |



















































