Монгол Улс, БНСУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын 8 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт 12 дугаар сарын 07-нд БНСУ-ын Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг монголын талаас БХЯ-ны ГХАГ-ын дарга бригадын генерал Ч.Сосорбарам, БНСУ -ын талаас Үндэсний Батлан хамгаалах яамны Олон улсын бодлогын газрын орлогч дарга бригадын генерал Пак Чуэ Кюн нар тэргүүллээ. Зөвлөлдөх уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдал, цэргийн итгэлцэл, харилцан ойлголцолын талаар мэдээлэл солилцож, хоёр улсын батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцож, цэргийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар шинэ санал, санаачлага дэвшүүлсэн байна.
Энэхүү зөвлөлдөх уулзалт нь хоёр орны цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, харилцан бие биеэ ойлгоход дэм болсноос гадна хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой боллоо.