Ардчилсан намын дотоод сонгууль өнөөдөр эхэлсэн. Намын дотоод сонгуульд оролцохоор Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн Сангажавын Баярцогтыг нэр дэвшигчийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэжээ. Түүнийг намынхаа үндсэн дүрмийг зөрчсөн талаар мэдээлэл ирж, маргаан гарсаны улмаас ийм шийдвэр гаргасан байна. С.Баярцогт Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшихээр бүртгүүлээд байсан юм.
АН-ын Үндэсний Бодлогын Хорооны 380 суудлын төлөө Х.Баттулга, Ч.Сайханбилэг, З.Энхболд, Р.Амаржаргал Б.Гарамгайбаатар, Х.Тэмүүжин, Д.Батцогт, Г.Баярсайхан, Б.Болор, Л.Гантөмөр тэргүүтэй 511 хүн нэр дэвшээд буй.