Нүүр хуудас Улс төр С.Бямбацогт 1072 хувьцаа тойрсон асуудлаар, Ерөнхий сайдад асуулга тавив

С.Бямбацогт 1072 хувьцаа тойрсон асуудлаар, Ерөнхий сайдад асуулга тавив

122
0
byambatsogt-gishuun
УИХ-ын гишүүн С.Бямбацогт

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан,

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, арилжих, эргэлтэд оруулах замаар иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгох зорилтын хүрээнд хийхээр төлөвлөж буй ажил, тус компанийн ногдол ашгаас иргэдэд олгох талаар асуулга тавьжээ.

Мөн шинэ төмөр замын талаар Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого, нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахыг Засгийн газар бодлогоор дэмжих зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар УИХ-ын чуулганд танилцуулахыг хүссэн байна.

Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг байгуулах чиглэлээр гаргасан шийдвэр, уул уурхайгаас олсон орлогоос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шийдвэртэй арга хэмжээ авахад зарцуулах боломж бий эсэх талаар тодорхой мэдээллийг боловсруулж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг хүсчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here