Нүүр хуудас Улс төр ТЭД ШИНЭЧЛЭЛИЙГ ИНГЭЖ ЭХЛҮҮЛНЭ…

ТЭД ШИНЭЧЛЭЛИЙГ ИНГЭЖ ЭХЛҮҮЛНЭ…

196
0

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчидээс “ Хэрвээ та Ардчилсан намын даргаар сонгогдвол хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ? ” гэсэн асуултад хариулт авлаа.

Д.Эрдэнэбат: Ардчилсан намын дарга хэн нь ч болсон бай хамгийн түрүүнд эв нэгдлийг нам дотроо буй болгох хэрэгтэй. Үүнийг чадах ёстой. Хоёрдугаарт иргэдийнхээ дунд итгэлцлийг бий болгох ёстой. Өөрийнхөө баримтлал, үзэл бодлыг маш сайн ойлгуулдаг байх ёстой.

Ж.Батзандан: Ардчилсан нам өнөөдрийг хүртэл том толгойтой, жижигхэн хөлтэй байсан бол ирээдүйд том хөлтэй, өөрөөр хэлбэл суурь нь өргөн, толгой нь жижиг ийм улс төрийн хүчин байх болно.

Н.Алтанхуяг: Өнгөрсөн 4 жилд юу болов гэдэг дээр маш сайн дүн шинжилгээ хийх шаардлагатай.  Үүнийг ухаантай 5-10 хүн суугаад хийх биш, одоо сунгаа хийж байгаа шиг Ардчилсан намынхаа анхан шатны байгууллагуудаар хэлэлцүүлэх ёстой.

Лу.Гантөмөр: Бодлогын нам болгоно. Гаргаж байгаа бодлого нь 21-р зууны бодлого байх ёстой. 21-р зууны бодлогыг гаргадаг чадвартай нам болгоно.

С.Эрдэнэ: Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд шаардагдах үзэл баримтлал, дүрмийн төслүүдээ 7-р их хурлаар хэлэлцүүлж батлуулахаас л ажлаа эхлүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here