УБЕГ-ын дарга Р.Содхүү тэтгэвэрт гарч СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ зарлав. Тодруулбал Ерөнхий сайд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.
Р.Содхүү нь тэтгэврийн насанд хүрсэн тул ажлаас нь чөлөөлсөн аж. Тиймээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад сонгон шалгаруулалт зохион байгуулах юм байна.
Харин З.Энхтөр нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Засаг даргаар томилохоос татгалзсан юм байна.
Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өмнө нь аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байсан З.Энхтөрийг огцруулах шийдвэр гаргаж, Р.Эрдэнэцогтыг Засаг даргаар сонгон, батламжлуулахаар Ерөнхий сайдад саналаа хүргүүлээд байсан юм.
Ерөнхий сайд саналыг нь хүлээн авч дээрх шийдвэрийг гаргажээ.