Нүүр хуудас Улс төр УИХ-ЫН ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР

УИХ-ЫН ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР

122
0

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөлийн тухай, хуулийн төсөл болон хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.  УИХ-ын гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “ОУВС-гийн хөтөлбөрт багтсан хэдий ч энэ нь Монгол Улсын эдийн засаг сайжирлаа, тогтвортой боллоо гэсэн баталгаа биш. Засгийн газар макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2018 онд эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд үр дүнтэй ажиллах хэрэгтэй.Түүнчлэн ОУВС-тай тохирсон зүйл дээрээ хатуу байр суурьтай байх шаардлагатай” хэмээн анхааруулав. Гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here