Нүүр хуудас Нийгэм МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

206
0

Малчдын улсын зөвлөгөөн Төрийн ордонд зохион байгуулагдлаа.  Зөвлөгөөнд 21 аймгийн 330 сумын 800 гаруй малчид, фермерүүд орон нутгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож байна. Зөвлөгөөнийг  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нээж үг хэллээ.  “Мал аж ахуйн салбар нь  дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх хөдөө аж ахуйн салбарын 80.0 орчим хувийг тогтвортойгоор үйлдвэрлэж хүн амыг хүнсээр хангаж, хөнгөн үйлдвэрийг түүхий эдээр хангасаар ирсэн. 2010 оноос мал сүргийн тоо тогтвортойгоор өсөж, мал сүргийг хувьчилж байсан 1990 онтой харьцуулахад 2.5 дахин өсөж тэр хэмжээгээр мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөж байна. Мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд 15.0-20.0 сая толгойгоор өсөж байгаа нь малчин түмэн та бүхний нөр их хөдөлмөрийн үр шим, төрөөс  баримталж буй бодлого шийдвэрийг хэрэгжүүлж байгаа орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийн үр дүн гэж үзэж байна. Бидний өмнө энэ их баялгийг эдийн засгийн үр ашигтай, үнийн дээд төвшинд хүргэж дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, экспортыг нэмэгдүүлэх зорилт байна.  Үүний тулд байгаль, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг дагаж мал аж ахуй эрхлэх арга барил, малын удмын сангийн талаарх ойлголтууд хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө үед дэлхийн чиг хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлэх,  үржил селекц, эрүүл мэндийн ажлыг оновчтой удирдан чиглүүлэх ажлыг хамтдаа бүтээцгээе” гэдгийг онцлов.Зөвлөгөөнөөр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мал аж ахуйг хөгжүүлэх талаар тусгагдсан олон арга хэмжээнүүдийг мал аж ахуйн салбарт ажиллаж буй малчид, мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж цаашид орон нутагт хэрэгжүүлэх юм .Мөн зөвлөгөөнд оролцож байгаа малчид, фермерүүд мал аж ахуйн салбарын гол эрх зүйн баримт бичиг болох “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль” болон “Малын генетик нөөцийн тухай хууль”-ийн төслүүдэд санал өгч хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо илэрхийлж хуулийн төсөлд тусгуулах мөн засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг танилцууллаа.  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хэлсэн үгэндээ:    -Мал эмнэлгийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, стандартын шаардлага хангасан мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх,  малчид хөдөлмөрөө хоршин ажиллаж ажлын бүтээмж сайжруулан мал аж ахуйгаас олох орлогоо нэмэгдүүлэх,малчдын хоршоонд нэгдэж ажиллах боломж болон малын гаралтай түүхий эдийг малчдын хоршоогоор дамжуулж бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх, мал аж ахуйн мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургах,мал аж ахуйн хөгжлийн талаарх олон улсын туршлага  судлах нэвтрүүлэх ,малыг бүртгэлжүүлж,малын гаралтай түүхий эд бэлтгэлийн чанар стандартыг дээшлүүлж гарал үүслыг тодорхой болгох систем бүрдүүлэх,малын үржил селексийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж био технологийн ололтыг нэвтрүүлэн шинэ үүлдэр омог бий болгох мал үржлийн нэгжүүдийн чадавхижуулах, малын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулах ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлж өвс тэжээлийн аюулгүй нөөцийг нэмэгдүүлэх, бэлчээрийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах усан хангамжийг нэмэгдүүлэх бэлчээрт хор учруулж байгаа хортон мэрэгчиддтэй тэмцэх зэргээр бэлчээрийн доройтлыг бууруулах юм.  Энэ зөвлөгөөнөөс зөвлөмж гарган бүх аймаг, сумдад хүргүүлж тухайн орон нутагт хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллана гэлээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here