Нүүр хуудас Улс төр Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ХОТУУД нэгдэж байна

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ХОТУУД нэгдэж байна

94
0

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдэн орсон талуудын бага хурал буюу КОП23 ХБНГУ-ын Бонн хотноо үргэлжилж байна.

Энэ удаагийн талуудын бага хурлаар Парисын хэлэлцээрийн дүрмийг илүү нарийвчлан тодорхойлох, санхүүжилтийн механизм, талуудын хамтын ажиллагааны уялдааг сайжруулах зэрэг асуудлуудыг түлхүү хэлэлцэж буй бөгөөд конвенцид нэгдэн орсон улсуудын төлөөллөөс гадна орон нутгийн засаг захиргаадын оролцоог нэмэгдүүлснээрээ өмнөх хурлуудаас онцлог болж байна. “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг орон нутгийн болон бүсийн манлайлал” сэдвийн дор 330 хотын дарга нар, 1000 гаруй хотын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт хариуцсан төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хотууд хэрхэн нэгдэн ажиллахаа хэлэлцэж байгаа юм.

Орон нутгийн засаг захиргаад болон бүсийн хэмжээний хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ИКЛЭЙ олон улсын байгууллага ихээхэн хүчин чармайлт гарган энэ удаагийн чуулга уулзалтыг даргалан явуулсан бөгөөд 3 үндсэн чиглэлд цаашид төвлөрөн ажиллах тунхаглалыг гаргалаа.

Үүнд, хотууд өөрсдийн нөөц бололцоог ухаалаг ашиглах, хөгжингүй улс орнуудын хотуудад нэвтэрсэн дэвшилтэт технологийг өртөг багатай нэвтрүүлэх, харилцан солилцох, техникийн тусламж, дэмжлэгийг нэмэгдүүлэх, олон улсын болон бүс нутгийн хэмжээнд хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын санхүүгийн механизм, Уур амьсгалын ногоон сан, бусад тусгай сангийн нөөц бололцоо, нэмэлт санхүүжилтийг орон нутагт чиглүүлэн ашиглах замаар зорилтоо биелүүлэх асуудлууд багтаж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here