Нүүр хуудас Эрүүл мэнд “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” нэг сая амлалт өгөх аянд нэгдэхийг уриалав

“Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” нэг сая амлалт өгөх аянд нэгдэхийг уриалав

113
0

ДЭМБ-гаас жил бүр зохион байгуулдаг “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийн хүрээнд Номхон далайн баруун эргийн бүсээс зохион байгуулж буй “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” нэг сая амлалт өгөх аянд цахимаар нэгдэх үйл ажиллагаа эхэллээ.

ЭМЯ, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, эрүүл мэндийн байгуууллагын мэргэжилтнүүд болон Монгол улс дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд өнөөдөр ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн төвтэй цахимаар холбогдон энэхүү дэлхийн 7 хоногийн талаар холбогдох мэдээллийг авав.
Уг үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диортиза нар оролцлоо. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат эрүүл мэндийн салбарын нийт эмч, мэргэжилтнүүдийг ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсээс зохион байгуулж буй “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” нэг сая амлалт өгөх аянд цахимаар нэгдэхийг уриалж, Монгол Улс энэхүү аянд албан ёсоор нэгдэж буйг илэрхийллээ.
Дэлхийн ихэнх оронд антибиотик эмийг эмчийн хяналтад туйлын болгоомжтой хэрэглэдэг. Энэ нь нянд тэсвэртэй, хоруу чанар өндөр нян үүсэхээс сэргийлэх чухал арга хэмжээ юм.
Манай орны хувьд антибиотикийн хэрэглээний дундаж 33,1 хувь байгаа нь харьцангуй өндөр, импортлож байгаа эмийн дунд антибиотикийн эзлэх хувь дэлхийн дунджаас 14.7 хувиар дээгүүр байна. Мөн антибиотикийн хэрэглээ хяналтаас гарч, антибиотикт дасах үзэгдэл газар авч байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here