Нүүр хуудас Улс төр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцохоор ярьж байна

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцохоор ярьж байна

99
0
said-batzorig
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг

УИХ дахь МАН-ын бүлгийн арваад гишүүн ЖДҮДС-аас зээл авсан мэдээлэл олон нийтэд ил болоод байгаа. Нийслэлийн прокурор уг сангаас зээл авсан албан тушаалтнуудад хэрэг үүсгэн шалгах болсон, мөн шалгаж эхэлсэн талаараа өчигдөр мэдээлсэн юм.

Өмнөх парламентын үед банкаар дамжин олгодог байсан уг зээлийг 2016 оноос эхлээд буюу шинэ парламент бүрдсэнээс хойш ХХААХҮ-ийн яам руу шилжүүлжээ.

Иймд уг санг хариуцдаг, эрхлэх асуудлынх нь хүрээнд багтдаг учир ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоос эхэлж улс төрийн хариуцлага тооцохоор МАН-ын гишүүд санал нэгдэж байгаа бололтой.

Түүнчлэн уг зээлийг авахад албан тушаал, эрх мэдлээ ашигласан нь тогтоогдвол нэр бүхий сайд, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал прокуророос УИХ-д ирж магадгүй талаар гишүүд ярьж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here