Нүүр хуудас Улс төр Хүүхдийн эрхийг хамгаалах төсөлд “Оюу толгой” компани хамтран ажиллана

Хүүхдийн эрхийг хамгаалах төсөлд “Оюу толгой” компани хамтран ажиллана

101
0
Хүүхдийн эрхийг хамгаалах төсөлд "Оюу толгой" компани хамтран ажиллана
Хүүхдийн эрхийг хамгаалах төсөлд “Оюу толгой” компани хамтран ажиллах боллоо.
Тодруулбал “Оюу толгой” компани, НҮБ-ын Хүүхдийн Сан Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах, хангахын төлөө, хамтран ажиллах саналд гарын үсэг зурлаа.
хүүхдийн эрхийг хамгаалах, хангахын төлөө, хамтран ажиллах саналд гарын үсэг зурлаа

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй бүс нутагт хүүхдийн эрхийг хангах, тэр дундаа шилжин суурьшилтаас үүдэн хүүхдэд үзүүлэх нөлөөллийг бууруулахад хамтран ажиллах юм. НҮБ-ын Хүүхдийн Сангаас өнгөрсөн жил хийсэн “Уул уурхайг дагасан шилжин суурьшилт, Монголын хүүхдүүдэд үзүүлэх нөлөөлөл” сэдэвт чанарын судалгаагаар хүн амын шилжин суурьшилтын нөлөөнд хүүхдүүд хамгийн ихээр өртдөг нь тогтоогдсон юм.

“Оюу толгой” компани уг судалгааг дэмжин оролцсон бөгөөд уул уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн шилжин суурьшилт, түүний хүүхдэд үзүүлэх нөлөөллийг бууруулахад онцгой анхаарч байна. Талууд орон нутагт хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах талаар хамтран ажиллах бөгөөд хамтын ажиллагааны гол чиглэл нь:

-Хүүхдэд ээлтэй орон нутгийг хөгжүүлэх
-Хүүхэд ба гэр бүлийн нийгмийн асуудлыг сайжруулах хүрээнд ажлын байрны дэмжлэг болон нэмүү өртгийн үнэ цэнэ бий болгох сүлжээний менежментийг бэхжүүлэх
-Талуудын оролцоог нэмэгдүүлэх
-Шилжин суурьшилт ба хүн амын өсөлтийг урьдчилан тооцоолох талаар суурь мэдээ, мэдээллийг нэмэгдүүлэх, ингэснээр хүүхдийн эрхэд үзүүлэх нөлөөллийг зохистой удирдахад дэмжлэг үзүүлэх

“Уул уурхайн салбарын хөгжил Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үр өгөөжөө өгсөөр байгаа. Ингэхдээ энэ үр өгөөжийг хүүхэд бүрд тэгш хүртээх, уул уурхайн үйл ажиллагаанаас хүүхдэд учирч болох аливаа нөлөөллийг ойлгох, бууруулахад илүү ихийг хийх боломж байгаа гэж НҮБ-ын Хүүхдийн Сан үзэж байна.Хувийн хэвшил нь ажилчид, тэдний үр хүүхэд, ажиллаж буй нийгэм, орон нутаг руугаа чиглэсэн нийгмийн хариуцлагатай бодлого явуулснаар хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад онцгой чухал үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой.

Өнөөдрийн энэ үйл явдал манай хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлээд зогсохгүй хүүхдийн төлөө ажиллах чин хүсэл эрмэлзэл, бизнесүүд хүүхдийн сайн сайхны төлөө илүү ихийг хийж болохыг харуулж байна” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here