Нүүр хуудас Улс төр ​МАН: Зээл авсанд нь хариуцлага тооцож, Б.Батзориг сайдыг огцруулах асуудлыг өргөн барина

​МАН: Зээл авсанд нь хариуцлага тооцож, Б.Батзориг сайдыг огцруулах асуудлыг өргөн барина

72
0
hayanhyarwaa
​МАН: Зээл авсанд нь хариуцлага тооцож, Б.Батзориг сайдыг огцруулах асуудлыг өргөн барина

МАН-ын бүлэг хуралдаж хоёр асуудал хэлэлцлээ. Бүлгээр УИХ өөрөө өөрийгөө тараах Ерөнхийлөгчийн санал болон ЖДҮДС-гаас зээл авсан Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдийн асуудлыг хэлэлцжээ.

МАН-ын бүлгээс гарсан шийдвэрийг бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцуулаа. МАН-ын бүлэг ЖДҮДС-гаас зээл авсан гишүүдтэй хариуцлага тооцох ёстой гэсэн зарчмын шийдвэрт хүрсэн байна. Зээл авсан хүмүүсийг зээлээ төлж, хуулийн байгууллагаар шалгуулж, олон нийтээс уучлалт гуйх нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн цаашдаа ЖДҮДС-гийн зээлийг арилжааны банкаар дамжуулах нь зөв гэж үзжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцож, сайдын суудлаас нь огцруулах асуудлыг өргөн барина гэдгээ мэдэгдсэн байна. Бүлэг Ерөнхий сайдын саналыг дэмжих улс төрийн шийдвэрт хүрсэн байна.

Мөн тус сангаас зээл авсан Үндэсний аудитын газрын дарга Хүрэлбаатарт хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн байна. ЖДҮДС-гийн зээлтэй холбоотой асуудлаар Үндэсний аюлугүй байдлын төвшинд зөвшилцөлд хүрэх ёстой гэж үзсэн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here