2013 оны тавдугаар сарын 6-нд Монголоос алдагдсан 70 сая жилийн настай Тарбозавр Батаар хэмээх үлэг гүрвэлийн олдворыг АНУ-ын Засгийн газар Монголын талд хүлээлгэн өгсөн. Хууль бусаар хил давж, Нью-Йорк хотноо дуудлага худалдаагаар орох гэж байсан олдворын талаар тус улсад амьдарч байсан палеонтологич М.Болорцэцэг мэдэж, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлд мэдээлснээр Өмнөговийн Нэмэгтийн хөндийн үлэг гүрвэл эх орондоо эргэж ирэх боломж нь бүрдсэн билээ.
Тэгвэл 2014 онд БНСУ-ын хил давж одсон үлэг гүрвэлийн тус улсын Засгийн газар өнөөдөр зарлалаа.
Учир нь тус олдвор нь зөвхөн Монголоос олддог Тарбозавр батаарын араг яс, үлэг гүрвэлийн өндөг байсан аж.