1642 онд Англид нэгэн хүү төржээ. Тэр хүү маш азгүй нэгэн байсан. Төрөхөөс нь гурван сарын өмнө аав нь нас барсан. Дутуу төрсөн тэрээр нэг литрийн саванд багтахаар жижиг байсан гэнэ. Түүнийг хүмүүс тэсэхгүй дээ, хүн болж чадахгүй дээ гэж бодож байсан. Гэвч тэр хүү амьдарчээ. Тэр хүн хэрэв амьдарч чадаагүй байсан бол дэлхийн шинжлэх ухаан 100 магадгүй 200 жилээр ч хойшлох байсан. Хэрвээ тэр хүү нас барсан бол дэлхий түүнээр дутах байсан. Тэр хүн хэн байсныг мэдэх үү. Энэ бол Исаак Ньютон.
Дэлхий дээр нэг ч хүн санамсаргүйгээр төрдөггүй, ямар нэгэн зорилгын төлөө, зориудаар тухайн цаг үеэ олж төрдөг байна. Тэгэхээр би өнөөдөр ямар азгүй хүн бэ, би хэнд ч хэрэггүй, яах гэж энд төрөв өө, хэн ч намайг тоохгүй гэж бодох нь эргээд өөрийгөө өөрийнхөө хувь заяаг буруутгаж байгаа хэрэг. Хэрвээ та энэ дэлхийд байхгүй байсан бол хэн нэгэн таны хайраар дутах байсан, хэн нэгэн овог угсаа таниас залгамжлах сая сая,зуу зуун хүмүүс байхгүй байх байсан, аль нэг салбарт таны гайхалтай санаа, шилдэг төлөвлөгөө байхгүйн улмаас амжилтаар дутах байсан.