Одон орон судлаачид нэгэн мэдээлэл хийсэн нь олны анхаарлыг татлаа. Сүүлт од шиг хэлбэртэй, 400 орчим метрийн голчтой жижиг сансрын биет манай нарны аймгийг дамжин өнгөрчээ. Энэ биет нь дэлхийгээс маш хол байдаг одноос тасарсан гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
“ВВС” агентлагийн мэдээлснээр дээрх харийн биет нь цагт 44 км-ийн хурдтайгаар урагшилж байжээ. Судлаачид үүнийг телескопоор ажиглаж, цуглуулсан мэдээлэлдээ хийсэн дүн шинжилгээгээ удахгүй мэдээлэх юм байна.