Дубай дахь орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгч Али Ахмад Мохаммад “Hoversurf” хэмээх цахилгаан мотортой нисдэг мотоцикль зохион бүтээжээ. Тэрбээр “Gitex 2017” үзэсгэлэн худалдааны үеэр энэхүү бүтээлээ танилцуулсан байна.
Цагдаа нар онцгой байдлын үед ашиглах боломжтой, цагт 70 км хурдалж зургаан метрийн өндөрт хөөрөхдөө 300 кг хүртэл ачааг заасан газарт хүргэх аж. Энэхүү мотоцикль нь агаарт 25 минутын турш нисэх боломжтой гэнэ. Үзэсгэлэнд худалдаанд ойрын ирээдүйд ашиглахаар төлөвлөж буй хэд хэдэн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулсан юм байна.
https://youtu.be/bx10bySZnYo