Мэдээллийн технологийн нарийн мэргэжлийн сургалтын төгсөгчид сертификатаа гардав
Мэдээллийн технологийн нарийн мэргэжлийн сургалтыг амжилттай дүүргэсэн залуус сертификатаа гардан авлаа.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв” БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-тай хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтууд болон компьютерийн үндсэн хэрэглээний сургалтуудыг иргэдэд үнэ төлбөргүй явуулж буй юм.
Төслийн хүрээнд компьютерийн үндсэн хэрэглээ, вэб дизайн, вэб хөгжүүлэгч, жава /JAVA/ ангиудын ээлжит сургалтуудыг зохион байгуулж, компьютерийн үндсэн хэрэглээний ангийн 33 төгсөгч, вэб дизайны ангийн 19, вэб хөгжүүлэгчийн ангийн 14, жава /JAVA/-гийн ангийн 19 төгсөгч, нийт 85 залуу амжилттай суралцаж сертификат гардав.
Дараагийн ээлжийн компьютерийн үндсэн хэрэглээний сургалт энэ сарын 10-ны өдөр, жава, вэб хөгжүүлэгчийн сургалтууд нэгдүгээр сарын 15-ны өдөр, вэб дизайны сургалт нэгдүгээр сарын 16-ны өдрөөс хичээллэж эхлэх юм байна.
Дээрх сургалтад хамрагдах сонирхолтой оюутан, залуус, иргэдийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д бүртгэж эхэлжээ.