Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын

Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын

213
0
Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын
Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын
Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөл хуралдлаа
Төрийн үйл ажиллагааг иргэн төвтэй болгож, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн хэрэглээнд нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлэхийг Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо.
Бодлогын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж төрийн цахим мэдээлэл солилцооны “Хур” систем ашиглах, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.
Өнөөдрийн байдлаар Үндэсний дата төв, сумдын шилэн кабелийн сүлжээ, иргэний цахим үнэмлэх, 11 11 төв, нийтийн түлхүүрийн дэд бүтэц, ТҮЦ машин, төрийн мэдээлэл солилцооны “Хур” систем бий болсон. Үүний дүнд мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан төрийн бүх үйлчилгээг иргэдэд цахим, нэг цонхны хэлбэрээр үзүүлэх суурь бүрдээд байна.
Цахим засгийг хөгжүүлснээр иргэд төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран энгийн хялбар хэлбэрээр авах юм. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж энэ хэрээр авилга, хүнд суртал багасан, ил тод байдал  сайжирна.
medeelel hariltsaa holboonii
Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөл хуралдлаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here