Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Хамгийн хурдан цахилгаан шат Хятад улсад ашиглалтанд оржээ.

Хамгийн хурдан цахилгаан шат Хятад улсад ашиглалтанд оржээ.

263
0

Хятадын Гуанжоу хотын санхүүгийн “CTF Finance Center”-ийн 530 метр өндөр барилгад минутад 1,260 метр хурдлах хүчин чадалтай дэлхийн хамгийн хурдан цахилгаан шат ашиглалтад орсон байна. Энэ талаар “The India Times” -т мэдээлжээ. Эх сурвалжид мэдээлснээр туршилтын үед цахилаан шат цагт 80 км хурдалж барилгын хамгийн дээд давхарт гарахдаа ердөө 25 секунд зарцуулсан байна.

Үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар, жирийн үед ингэж толгой эргэж дотор муухайртал хурдлахгүй ч цагт 72 км цаг хурдална. Харин дээд давхараас доош буухдаа 36 км/цаг хурдалж  нэг минут л зарах юм байна. Өмнө нь манай гаригийн хамгийн хурдан цахилгаан шат Хятадын Шанхай хотод ашиглалтад орсон нь цагт 69 км хурдалдаг байжээ.  Хятадын Хунань муж дахь  Байлонгийн цахилгаан шат бол дэлхийн хамгийн өндөр шат  бөгөөд жуулчдыг 360 метрийн өндөрт үзэсгэлэнтэй хадан уулын нэг оргилын талбайд гаргадаг юм. Шатны хоёр давхар бүхээг 50 хүний багтаамжтай. Энэ байгууламж нь бүхээгээс гадагш харах боломжтой хамгийн өндөр цахилгаан шат, экскурсийн хамгийн өндөр хоёр давхар шат, зорчигчийн хамгийн хурдан шат, хамгийн хүчтэй шатны хувиар Гиннесийн номд орж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here