Дэлхийн хамгийн том онлайн нэвтэрхий толь болох Википепиа сайтыг Хятадаас орох эрхийг бүрэн хаалаа. Өмнө нь зөвхөн хятад хэл дээрх хувилбарыг хаасан байсан юм.
Википедиа вэбсайтын http протолоо https болгон өөрчилж хамгаалалтаа сайжруулсанаар тус вэбсайтыг GFW (Great Firewall) шүүгчээр хэсэгчлэн хаах боломжгүй болжээ. Тиймээс Хятадын зүгээс бүхэлд нь хаах эсвэл чөлөөтэй нэвтрүүлэх гэсэн хоёр сонголт л үлдсэн юм. Ингээд засгийн газраас нь тус онлайн нэвтэрхий толийг бүхэлд нь хаах шийдвэр гаргажээ.
Энэ талаар Википедиаг үүсгэн байгуулагч Жимми Валлс “Одоо Хятад улс манай сайтыг хэсэгчлэн хаах боломжгүй болсон. Нэг бол бүхэлд нь хаах эсвэл чөлөөлөх боломжтой. Манай үйлчилгээний нөхцөл илүү чангарсан” хэмээн Leadership Energy Summit Asia 2015-ын үеэр хэлжээ.
Өмнө нь Хятад тус сайтыг 2004 оны 6 сард буюу Тианминий талбайн эсэргүүцлийн жагсаалын 15 жилийн ойн үеэр 19 өдөр хааж байсан. Мөн 2004 оны 9 дүгээр сар болон 2005 оны 10 дугаар саруудад тодорхой хэдэн сэдвийн хуудсуудын орох боломжийг хааж байсан билээ.