Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Apple корпораци “wireless router”-ийн хөгжүүлэлтээ зогсоожээ

Apple корпораци “wireless router”-ийн хөгжүүлэлтээ зогсоожээ

317
0
Apple корпораци “wireless router
Apple корпораци “wireless router
Apple рүтер хөгжүүлэлтийн багаа тарааж, бусад бүтээгдэхүүнүүд дээрээ илүү анхаарал хандуулж эхлээд тодорхой хугацаа өнгөрөөд байсан юм. Тус багт ажиллаж байсан инженер болон бусад ажилчдаа өөр хэсгүүдэд тараан ажиллуулж байгаа ажээ. Тэдгээр ажилчид Apple Tv болон бусад салбаруудад ажиллахаар болсон байна. Энэ тухай мэдээлэл өгсөн эх сурвалж нэрээ нууцлахыг хүссэн бөгөөд учир нь рүтер хөгжүүлэлтээ зогсоосон талаарх мэдээлэл албан ёсоор компанийн зүгээс хийгдээгүй байгаа юм.

Apple рүтер нь 2013 оноос хойш шинэчлэгдэж, шинэ загвар гараагүй байсан юм. Багийг тараасан нь шинээр ийм төрлийн бүтээгдэхүүн ямартай ч ойрын хугацаанд хийхгүй гэдгийг баталж байна. Компанийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар  ямар нэг мэдээлэл хийхээс татгалзаж байгаа ажээ.

Одоогийн байдлаар Apple-ийн the AirPort Express, AirPort Extreme, and AirPort Time capsule зэрэг 3 төрлийн рүтер худалдаанд байгаа юм. Эдгээр бүтээгдэхүүнүүд 99, 199 болон 299 долларын үнээр зарагддаг байна.

Рүтер нь Apple-ийн “бусад бүтээгдэхүүн” категорт Apple Tv, Apple цаг зэрэг бүтээгдэхүүнүүдтэй хамт багтдаг бөгөөд энэ нь 11.1 тэрбум доллар буюу компанийн нийт ашгийн 5 орчим хувийг эзэлдэг ажээ.

Даваа гарагийн байдлаар байдлаар тэдний хувьцаа Нью-Йоркийн бирж дээр 0.9 хувиар нэмэгдсэн дүнтэй буюу 111.07 доллараар арилжаалагдсан байна.

Apple-ийн AirPort загварын рүтерүүд нь зөвхөн iPhone iMac зэрэг бүтээгдэхүүнтэй хоршин ажиллахаар бүтээгдсэн байдаг учир рүтерийн хөгжүүлэлт зогссоноор гар утас компьтерийн салбарт тодорхой хэмжээгээр хэрэглэгчидээ алдах магадлалтай юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here