Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Galaxy Note 7 батерейнаас болж дэлбэрчээ

Galaxy Note 7 батерейнаас болж дэлбэрчээ

553
0

Samsung компани Galaxy Note 7 яагаад дэлбэрсэн талаар мэдээлэл хийжээ. дэлбэрэх болсон шалтгаан нь тогтворгүй гүйдэлтэй батерейнаас болсон бөгөөд техник болон программ хангамжийн ямар нэг асуудал илрээгүй гэж мэдэгдсэн байна.

Утас яагаад дэлбэрэх болсон шалтгааныг тодорхойлохоор 700 гаруй хүний бүрэлдэхүүнтэй инженер техникийн баг ажилласан байна

“Samsung”-ийн смартфоны салбар хариуцсан захирал Ко Дун-жин Note 7 утсыг зах зээлээс эргүүлэн татах хэмжээнд асуудал гарсанд дахин уучлал хүсч, нийтийн хэрэглэгчдийн итгэлийг дахин олж авахын тулд хичээж ажиллахаа илэрхийлжээ.

Аюулгүй байдлын улмаас “Samsung” өнгөрсөн оны наймдугаар сард Note 7 смартфоны үйлдвэрлэлийг бүрмөсөн зогсоож, хэдэн сая смартфоныг зах зээлээс эргүүлэн татсан билээ.  Улмаар тус компани 5,3 тэрбум ам.долларын хохирол амсаад байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here