Нүүр хуудас Нийгэм Самсунг анагаах ухааны төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Самсунг анагаах ухааны төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

212
0

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Самсунг Анагаах ухааны төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Эрүүл мэндийн яамны холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн захирал Ц.Лхагва нар байлцав. Уулзалтын эхэнд Самсунг Анагаах ухааны төвийнГадаад харилцааны хэлтсийн захирал Ноён И Сан Чол Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатад хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын Эрүүл мэндийн яам Самсунг Анагаах ухааны төвтэй 2011 онд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичиг, 2013 онд ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж байгаа талаар танилцуулав.

Төрийн нарийн бичгийн дарга хэлэхдээ Монгол улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургах, эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд 2011 оноос хойш хамтран ажиллаж ирсэн Самсунг Анагаах ухааны төвд талархал илэрхийлээд, хамтын ажиллагаагаа цааш үргэлжлүүлэх чиглэлээр яамны холбогдох газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон холбогдох бусад байгууллагатай харилцан санал солилцоод шийдвэрлэх боломжтой талаар дурдав. Тэрбээр, Самсунг Анагаах ухааны төв Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байгааг дэмжиж байгаагаамөн илэрхийлэв. Уулзалтын явцад Ноён И Сан Чол 2012 онд Керри Кью Жи Экс Сангийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын 68 эмч мэргэжилтэн, 2013-2016 онд Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр 48 эмч мэргэжилтэн тус тус Самсунг Анагаах ухааны төвд эмнэл зүйн сургалтад амжилттай суралцаж төгссөн талаар тэмдэглэн хэлээд энэхүү хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, Самсунг Анагаах ухааны төвөөсэмч мэргэжилтнүүд Монгол Улсад 2017 оны 7 дугаар сард хүрэлцэн ирж, Монгол эмч мэргэжилтнүүдтэй хамтарсан үзлэг, оношлогоо хийхээр төлөвлөж байгаагаа хэлээд Эрүүл мэндийн яамны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Уулзалтын төгсгөлд талууд эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here