Нүүр хуудас Шинжлэх ухаан Хятадын өөрсдийн бүтээсэн анхны сансрын станц дэлхий рүү унана

Хятадын өөрсдийн бүтээсэн анхны сансрын станц дэлхий рүү унана

124
0

Хятадын анхны сансрын станц болох Тиангун-1 ирэх саруудад дэлхийн агаар мандалд орж ирэх гэж байна. 2011 онд дэлхийн тойрог замд оруулсан “Тэнгэрийн орон” хэмээх энэхүү станц нь БНХАУ-ын өөрсдийн бүтээсэн анхны сансрын лаборатори юм.

10,3 метрийн урттай станцын даалгавар өнгөрсөн онд дууссан бөгөөд 2016 оны гуравдугаар сард холбоо тасарчээ. Одоо станц аажим аажмаар тойрог зам нь багассаар, ойрын хугацаанд дэлхий рүү унах аж. Харвад-Смитсонианы Астрофизикийн төвийн эрдэмтэн Жонатан МкДоуелл “Одоо станцын ойртолтын тойрог нь 300 километр хүрсэн бөгөөд 2017 оны сүүлээр эсвэл 2018 оны эхээр дэлхий рүү унана” гэжээ. НҮБ-ын Гадаад сансрын асуудал хариуцсан албанаас өнгөрсөн наймдугаар сард Тиангун-1 станц 2017 оны аравдугаар сараас 2018 оны дөрөвдүгээр сарын хооронд дэлхий рүү унана гэж мэдэгдсэн бөгөөд унах явцдаа ихэнх хэсэг нь шатаж алга болно гэсэн юм.

Хятадын сансар судлалын газраас тооцоолсноор ихэнх хэсэг нь унах явцдаа шатаж дуусах боловч 100 килограмм хүртэлх жинтэй хаягдал нь дэлхийн гадаргад хүрч магадгүй аж. Гэхдээ үүнээс ч том хэмжээтэй хүний гараар бүтсэн зүйл дэлхийн гадарга руу ямар нэгэн жолоодлогогүйгээр унаж байсан тохиолдол бий.

Хамгийн том жишээ нь Оросын Мир станц байсан бөгөөд 2001 онд унасан энэхүү биетийн жин 120 мянган килограмм байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here