-Английн алдарт мэс засалч, хүний их эмч Жон Эрик Эриксон (John Eric Ericksen) 1870 онд “Хүний хэвлий, цээж, тархи хэсэг мэс засалчдын хувьд үргэлж хаалттай хэсэг байх болно. Эдгээрт ургасан хавдрыг хэзээ ч эмчилж чадахгүй” хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг. Гэтэл өнөөдөр хүний биеийн бүхий л эрхтэн, тэр ч бүү хэл арьсыг хүртэл шилжүүлэн суулгаж, мэс заслын аргаар эмчилж байна.
-Хамгийн анхны хос хөдөлгүүрт нисэх онгоц 10 хүний багтаамжтай байжээ. Үүнийг зохион бүтээсэн инженер “Үүнээс илүү багтаамжтай нисэх онгоц байх боломжгүй” хэмээж байв. Харин өнөө үед дундаж багтаамжтай нисэх онгоц л гэхэд 800 хүнийг зөөвөрлөдөг.
“Цөмийн эрчим хүч байгалийн жамаар идэвхитэй байх боломжгүй гэж бодож байна. Зөвхөн хүний тусламжтайгаар л тусгай хэсгүүдэд хуваагдаж болно” гэжээ. Гэвч орчин үеийн техник технологи харин үүнийг эрс няцаасан зүйлсийг хийх болсон юм.
-АНУ-ын Мичиган мужийн “Хадгаламжийн банк”-ны захирал 1903 онд “Ford Motors Company”-ийн үүсгэн байгуулагч Хэнри Фордыг хуулийн зөвлөхүүдэд матан, буруутай хэрэг хийсэн хэмээн нотлохдоо: “Хүн төрөлхтний хувьд морь л цорын ганц тээврийн хэрэгсэл байх болно. Автомашин бүтээнэ гэдэг илүү зүйл” хэмээж байв.