Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Тархи судлал-XXI зуун” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны Их танхимд болж өндөрлөлөө.
Эрдэм шинжилгээний хуралд Нобелийн шагналт, Норвеги Улсын эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон дэлхийн 11 орны 30 гаруй шилдэг тархи судлаач эрдэмтэн оролцож, лекц уншсан юм.
Эрдэм шинжилгээний хурлын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсад тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, хүрэлцэн ирсэн хүндэт зочид, илтгэгчдэдээ талархал илэрхийлж, үг хэллээ.