Өмнөд Солонгосын засгийн газар нь ирэх 11 дүгээр сард ICO-г улс орондоо дахин зөвшөөрөх эсэх шийдвэрээ танилцуулахаар болжээ.
Засгийн газрын бодлого зохион байгуулалтын газрын тэргүүн Хон Нам Ки нь үндэсний ассемблейн танхимд цугласан хууль тогтоогчдод хандан хэлэхдээ, ICO-гийн холбогдолтой сэдвийг албаны хүмүүс сайтар судалж байгаа гэсэн байна.
Өнгөрсөн 9 дүгээр сараас хойш Өмнөд Солонгосын санхүү эдийн засгийн зохицуулах газар ICO-гийн судалгааг хийсээр иржээ. БНСУ-ын эрх баригч Ардчилсан намын гишүүн, хууль тогтоогч Жеон Хаечолийн зүгээс тавьсан асуултанд холбогдох албаны хүн дээрхи байдлаар хариу өгсөн байна.
Дашрамд хэлэхэд Солонгосын ардчилсан нам нь ICO-дээр тавигдсан одоо хүчин төгөлдөр байгаа хоригийг цуцлуулахыг дэмжиж байна. Тэд үүнийгээ тайлбарлахдаа, бид хэрвээ цаг хугацаа алдах аваас блокчейны салбар илүү хүндрэл бэрхшээлүүдтэй тулгарах магадлалтай.
Бид аль болох нөхцөл байдлыг бодитоор харж, салбарт эерэг өнцгөөс хандаж, арга алхам авч хэрэгжүүлбэл зүйтэй. Тэдний нэг нь ICO-г зөвшөөрөх явдал гэжээ.