Бразилын криптовалют арилжааны газар Рио Де Жанейро хотын шүүхээс өөрийн талд шийдвэр гаргуулж чадсан байна.
“Mercado Bitcoin” нэртэй криптовалют арилжааны газар нь өөрийн шалгах данснуудын нэгийг нь тодорхой шалтгаангүйгээр хаасан хэмээн “Banco Sicoob” банкны эсрэг гомдол гаргасан байжээ.
Ямартаа ч, шүүхийн шийдвэрийн дагуу “Mercado Bitcoin” крипто арилжааны газрын дансуудыг хаасан банкны үйлдлийг буруу хэмээн тогтоолоо.
Рио Де Жанейро хотын шүүгч Режина Лусиагийн хэлж буйгаар тус банк криптовалют арилжааны газрын дансыг хаах бодит шалтгаангүйгээр шийдвэр гаргасан нь буруу гэжээ.
Хэдийгээр дүүргийн шүүх эсрэг шийдвэр гаргасан ч, “Banco Sicoob” банкны зүгээс давж заалдана гэдгээ аль хэдийн мэдэгдээд байна.