Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны 10 дугаар сарын эцэст 39.2 мянга, үүнээс 27.3 /69.6 хувь/ мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.9 /30.4хувь/ мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд 2018 оны 10 дугаар сарын эцэст 27.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.1 /12.6хувь/ мянган хүнээр, өмнөх сараас 3.1 /12.7хувь/ мянган хүнээр тус тус өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 14.4 /52.8 хувь/ мянга нь эмэгтэйчүүд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.3 /38.0хувь/ мянга нь Улаанбаатарт, 5.7 (20.8хувь) мянга нь Хангайн бүсэд, 4.4 /16.0хувь/ мянга нь Төвийн бүсэд, 4.3 /15.8хувь/ мянга нь Баруун бүсэд, 2.6 /9.4хувь/ мянга нь Зүүн бүсэд ногдож байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 522 /1.9хувь/ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 241 /46.2хувь/ нь эмэгтэйчүүд байна.