Нүүр хуудас Эдийн засаг Дэлхийн ур чадварын тэмцээны мужааны төрөлд Н.Эрдэнэмөнх оролцоно.

Дэлхийн ур чадварын тэмцээны мужааны төрөлд Н.Эрдэнэмөнх оролцоно.

304
0

Монгол улс Дэлхийн ур чадварын байгууллагад 2014 онд элссэн бөгөөд өнгөрсөн 2015 онд Бразил улсад зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын тэмцээнд анх удаа оролцсон байна. Үүнээс хойш  жил бүр “Монгол ур чадвар” тэмцээнийг зохион байгуулж шалгарсан оролцогчид Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцохыг Хөдөлмөрийн яамнаас шийдвэрлэсэн билээ.2015 онд Бразили улсын Сан Паула хотод зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээнд монгол улсаа төлөөлөн манай сургуулийн сурагч Д. Нармандах мужааны төрлөөр оролцож, Монгол Улсаас хамгийн өндөр оноогоор “Үндэсний ялагч”-аар тодорч байсан. Мужааны мэргэжлийн “МОНГОЛ УР ЧАДВАР-2017” тэмцээний шилдгийн шилдэг, дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох оролцогчийг шалгаруулах 3 дахь шатны тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, эцсийн дүнгээр Техник технологийн Политехник Коллежийн сурагч Нямдорж овогтой Эрдэнэмөнх тэргүүн байр эзэлж амжилт гаргалаа.  2017 оны 10 дугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хотноо зохион байгуулагдах 44 дэх удаагийн тэмцээний мужааны төрөлд “ШИЛДГИИН ШИЛДЭГ”-ээр шалгарч, Монгол улсаа төлөөлж оролцохоор манай сургуулийн сурагч Н. Эрдэнэмөнх шалгарсан нь түүний багш Б. Анхбаярын нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэл, зохион байгуулалтын үр дүн гэж бид үзэж байна. Дэлхийд ур чадвараараа өрсөлдөх эрх авсан Н.Эрдэнэмөнхдөө сургууль, хамт олныхоо, цаашлаад эх орныхоо нэрийг өндөрт өргөн, ур чадварын олимпийн АВАРГА болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээнд Монгол улсаас цахилгаан, мужаан, өрөг угсрагч, сантехник, гагнуур гэсэн 5 мэргэжлээр оролцохоос Техник технологийн Политехник Коллежоос мужаан, гагнуурын төрөлд шалгарсан 2 оролцогч оролцоно. “МОНГОЛ УР ЧАДВАР-2017 тэмцээний ерөнхий зохион байгуулагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, зохион байгуулалтыг хэрэгжүүлэгч Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ, гагнуурын тэмцээний зохион байгуулагч Ой мод сургалт судалгааны хүрээлэн-Мод чадавхийн төв, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагууддаа хамт олныхоо өмнөөс талархал илэрхийллээ. Олон улсад ур чадварын олимп хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Энэ удаагийн тэмцээнд Монгол улсаа  төлөөлөн Гагнуур, Цахилгаан, Сантехник, Өрөг угсралт, Мужаан гэсэн 5 мэргэжлүүдээр дэлхийн 76 орны оролцогчидтой өрсөлдөнө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here