Нүүр хуудас Эдийн засаг Зэсийн үнийн хүлээлтээс давсан эерэг……

Зэсийн үнийн хүлээлтээс давсан эерэг……

278
0
Зэсийн үнэ
Зэсийн үнэ

2011 онд зэсийн баяжмал болон нүүрсний экспортын хувь хэмжээ нэмэгдэж тухайн ондоо 2,3 тэрбум долларт хүрсэн. Энэ нь манай улсын нийт экспортын 47 хувийг эзэлж байсан бөгөөд эдийн засгийн өсөлтийг 17.3 хувьд хүргэсэн нь дэлхийн хэмжээнд хамгийн дээд үзүүлэлт болсон. Түүнээс хойш түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр тасралтгүй унасаар байсан билээ. Үүний гол шалтгаан нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч импортоо танасантай холбоотой. Манай улсын хувьд хятадын нүүрсний импортын 26 хувийг хангаж байсан бол одоогийн байдлаар ердөө 11 хувийг нийлүүлж байгаа юм.

Харин энэ оны 3-р улиралд Хятад улс дотоодын олборлолтоо багасгаж байгаа. Учир нь шаардлага хангахгүй байгаа уурхайнуудаа хаах шийдвэр гаргасантай холбоотой. Мөн дээр нь саяхан болж өнгөрсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп ялалт байгуулсан. Түүний сонгуулийн өмнөх сурталчилгаан дээрээ мэдэгдсэн гадаад бодлогын чиг баримтлал болон АНУ-ын БНН-ын явуулдаг бодлогоос шалтгаалан түүхий эдийн үнэ сэргэнэ гэсэн хүлээлтийг үүсгэсэн.

Энэ нь ч эхнээсээ мэдрэгдэж байгаа бөгөөд  нүүрсний үнэ сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр үнэд хүрч одоогийн байдлаар хүрэн нүүрсний үнэ 100 доллараас даваад байгаа билээ. Манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн зэсийн үнэ ч мөн адил өсөлтийг харуулж график дээр босоо шугам татаад байна. Дэлхийн зах зээл дээр цэвэршүүлсэн зэсийн үнэ 20 орчим хувиар нэмэгдэж тонн тутам нь 5900 ам.доллараар борлуулагдаж байгаа нь сүүлийн 5 жилийн хамгийн дээд үнэ болоод байна. Энэ нь манай улсын эдийн засагт эерэг хандлага авчрах нь тодорхой. Манай улсын ирэх оны төсөвт зэсийн үнийг 4800 доллар байна гэсэн урьдчилсан таамаглалаар тусгасан.

Одоогийн байдлаар судлаачдын үзэж байгаагаар үнийн энэхүү өсөлт өөрөөр хэлбэл манай улсын хувьд таатай нөхцөл байдал хэсэгтээ үргэлжлэх юм байна. Гэхдээ энэ байдал Америкийн шинэ ерөнхийлөгч ирэх 1-р сард ажилаа хүлээж авахад өөрчлөлт орж, хэлбэлзэж болзошгүй юм.

Харин бидний толгойны өвчин болоод байгаа долларын ханштай шууд хамааралтай байдаг алтны үнэ АНУ-ын сонгуулийн өдөр сэргэж өсөх шугам график дээр ажиглагдаж байсан ч хүлээлт талаар болж эргээд үнэ нь унах хандлагатай байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here